Ажилд авах зар
Ажилд авах зар

Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль нь Хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн ажилд авна.
Нэр дэвшигчид нь дараах материалыг бүрдүүлэн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17.30 цагт багтаан ШУАИС-д ирүүлнэ.

Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Бичгээр гаргасан хүсэлт
- Иргэний үнэмлэх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт

Ажлын байранд тавигдах шаардлага:
• Эерэг хандлагатай, харилцааны ур чадвар сайтай байх,
• Ачаалал даах чадвартай, хариуцлагатай, хурдан шуурхай байх,
• Судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх
• Багаар ажиллах чадвартай, хамтран ажиллах сонирхолтой байх
• Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
• Их дээд сургуульд 5-аас дээш жил ажилласан бол давуу тал болно

Байршил: ШУА-ийн төв байр, Энхтайваны өргөн чөлөө, 13-р хороо, Баянзүрх дүүрэг Улаанбаатар хот 13330, Монгол улс
Холбоо барих:
Утас: 99132712
И-мэйл: otgonjargaltsa@mas.ac.mn


Бусад мэдээлэл