ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн залуу судлаач та бүхнийг судалгааны төслийн баримт бичгээ боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Грант төслийг ивээн тэтгэгч: Палеонтологийн судалгааг дэмжигч “Номадик экспедишн Монголиа” ХХК.
Төсөл шалгаруулах чиглэлүүд:
- Онолын судалгааны тодорхой үе шатыг дэмжих төсөл
- Лабораторийн туршилт хийх төсөл
- Багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг авах төсөл
- Программ хангамж худалдан авах дэмжлэг
- Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх
- Ном товхимол хэвлүүлэх
- Монгол улсад патент, ашигтай загвар мэдүүлэхтэй холбоотой
- Судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх төсөл гэх мэт
Грант төсөлд тавигдах шаардлага: “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-д нийцсэн байх Үүнд:
- Грант төслийг гүйцэтгэх үндэслэл, шаардлага
- Төслийн зорилго
- Эцсийн үр дүнгийн талаарх төсөөлөл, шинэлэг, дэвшилттэй тал
- Грант төслийн эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол
- Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын дараалал
- Төслөөр гүйцэтгэх календарьчласан төлөвлөгөө
- Грант төслийн зардлын тооцоо
- Төслийг гүйцэтгэгч нь ШУА-ийн ПГХ-ийн ЭША байна.
- Одоо хэрэгжүүлж байгаа болон урьд нь хэрэгжүүлсэн төсөлтэй давхцахгүй байх
Төсөл сонгон шалгаруулах
Төсөлд тавигдсан болзол, шаардлагыг бүрэн хангасан төслийг сонгон шалгаруулалтанд хамруулна. Төслийг санаачлагч төслийн дэлгэрэнгүй мэдээллийг ШУА-ийн ПГХ-ийн ЭЗ-ийн хуралд биечлэн танилцуулна. ШУА-ийн ПГХ-ийн ЭЗ-ийн гишүүд болон эвээн тэтгэгчдийн хамтарсан хурлаар грант төсөл хэрэгжүүлэх баг болон судлаачийг шалгаруулна.
Төсөл хэрэгжих хугацаа: 1 жил,
Нийт санхүүжилт: 3,0 сая төгрөг
Грант төслийн саналыг холбогдох баримт бичгийн хамт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ШУА-ийн ПГХ-ийн Эрдмийн зөвлөл /ЭНБДарга, доктор Н.Тунгалаг/-д хүлээлгэн өгнө.
Холбоо барих утас: 70118283, 99090880, 99879996