“ҮЛЭГ ГҮРВЭЛ” сэдэвт маркийн тусгай үзэсгэлэн зохион байгуулагдана.
“ҮЛЭГ ГҮРВЭЛ” сэдэвт маркийн тусгай үзэсгэлэн зохион байгуулагдана.

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, “Монгол Шуудан”ХК-ийн Марк, үнэт цаасны газар хамтран марк цуглуулагч Р.Бат-Аюушийн “ҮЛЭГ ГҮРВЭЛ” сэдэвт маркийн тусгай үзэсгэлэн 2023 оны Гуравдугаар сарын 23-нд нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн Хүннү молл худалдааны төвийн В1 давхарт байрлах “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнгийн танхимд гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ. Нийт 42 улсын 2000 гаруй үлэг гүрвэлийн сэдэвт марк дэлгэн үзүүлэхээс гадна Монголоос олдсон 55 төрлийн үлэг гүрвэлийн олдвороос бүрдсэн үзэсгэлэнг хамтад нь үзэх ховор боломж тохиож байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.  Тус үзэсгэлэнгийн үеэр Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар 3 сарын  23-нд 11:00 цагт,  судлаач Б.Майнбаяр 3 сарын 24-ны 11:00-14:00 цагт тус тус илтгэл танилцуулга хийнэ.



















Бусад мэдээлэл