"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ 2018" үзэсгэлэн
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ 2018" үзэсгэлэн

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ШУ-Инноваци үзэсгэлэнд ШУА-ийн Палеонтологи геологийн хүрээлэн 2018 онд хийгдсэн ажлуудаа ханын самбар хэлбэрээр, "Үлэг гүрвэлийн олдвороос хэв, хуулбар хийх" төслийн бүтээгдхүүнийг бодит үзмэр байдлаар оролцуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр БСШУС-н сайд манай үзмэртэй танилцлаа. Палеонтологийн олдворыг болох чулуужсан ясыг сэргээн засварлаж, судлаж дуусаад тухайн олдворын жинхэнэ ясан дээрээс үндэслэн булчин, арьсыг бий болгон бүтээсэн нь манай улсын хувьд шинэлэгт тооцогдох танин мэдэхүйн мэдээлэл сайн өгөх үзмэр боллоо. Уг үзмэрийг нэг талаас нь хархад амьд байхдаа ийм байсан болов уу гэсэн байдлаар сэргээснийг, нөгөө талаас нь араг ясыг нь харах боломтойгоор хийсэн. Уг үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд уран зургын галлерейд өнөөдрөөс эхлэн 2 өдөр үргэлжлэх тул та бүхэн өргөнөөр ирж үзэж, сонирхоорой.




Бусад мэдээлэл