МОНГОЛ ОРНЫ ЭРТНИЙ УРГАМЛЫН СУДАЛГААНЫ ШИНЭ ҮР ДҮНГЭЭС (ШИЛМҮҮСТ МОДНЫ БОРГОЦОЙ БОЛОН ҮРИЙН ШИНЭ ЗҮЙЛ)
МОНГОЛ ОРНЫ ЭРТНИЙ УРГАМЛЫН СУДАЛГААНЫ ШИНЭ ҮР ДҮНГЭЭС (ШИЛМҮҮСТ МОДНЫ БОРГОЦОЙ БОЛОН ҮРИЙН ШИНЭ ЗҮЙЛ)

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеоботаникийн салбарын эрдэмтэн судлаачдын 2021 онд дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүл “International journal of Plant Science”-д хэвлүүлсэн ажлын үр дүнг танилцуулж байна.

Монгол орны Тэвшийн говийн нүүрсний уурхайн доод цэрдийн Апт-Альб (125-100.5 сая жил)-ын настай хурдас болон Хятадын Өвөр монголын доод цэрдийн хурдаснаас авсан нүцгэн үрт ургамлын Schizolepidopsis төрлийн ургамлын анатомийн судалгааг Монгол-Америкийн эрдэмтэн судлаачид хийж, Schizolepidopsis ба Pinaceae-ийн хоорондын  харилцаа холбооны талаарх үр дүнг гаргав. Судалгааг ургамлын эволюц хөгжлийн шинэ морфологийн матриц ашиглан өмнө нь ихээр олддог уг чулуужсан шилмүүст модны арван төрөлд филогенетик анализ хийж, Schizolepidopsis ediae Matsunaga, Herendeen, Herrera, Ichinnorov, Crane, et Shi гэсэн ургамлын боргоцой болон үрийн зүйлийг шинээр тодорхойлон бичиглэж, палеоботаникийн шинжлэх ухаанд дэвшүүлэн нийтлүүллээ.

                  Боргоцой 5 мм                  Үр 2 мм                  

Судалгааны үр дүнд Шизолепидопсисын шинэ зүйл нь тоосжилтын биологийн шинж чанартай холбоотой Pinaceae-ийн овгийн гол шинжүүдийг агуулдаг байгаа нь батлагдлаа. 

Уг бүтээлийг доорх холбоосоор орж дэлгэрэнгүй унших боломжтой. Kelly Matsunaga, Patrick Herendeen, Fabiany Herrera, Niiden Ichinnorov, Peter Crane, and Gongle Shi, 2021. Ovulate cones of Schizolepidopsis provide insights into the evolution of Pinaceae. Int. J. Plant Sci. 182(6):490-507. 2021. 1058-5893/2021/18206-00XX$15.00. https://doi.org/10.1086/714281



Бусад мэдээлэл