ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛААР ДОКТОР З.БАДАМХАТАН ТОМИЛОГДЛОО.
ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛААР ДОКТОР З.БАДАМХАТАН ТОМИЛОГДЛОО.

Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн дугаар Б/09 тушаалаар ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирлаар доктор З.Бадамхатан томилогдлоо. Тус тушаалыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар 2025 оны 01-р сарын 27-нд Палеонтологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөлд тус тус танилцуулан доктор З.Бадамхатанд гардуулан өглөө.
Палеонтологийн хүрээлэнгийн захирлын албан тушаалын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан эрдэмтдийн он дарааллын хуудсыг сөхөж үзвэл:
- 1997-2014 онд академич Р. Барсболд
- 2014-2025 онд доктор, дэд профессор Х.Цогтбаатар нар тус тус ажиллаж байв.


Бусад мэдээлэл