Нийтлэсэн
Палеозоологийн салбар нь цэрдийн
цаг үед (145-66 сая жил) Төв Азийн орчмоор амьдарч байсан үлэг гүрвэлүүд болон бусад мөлхөгчид,
шинэ төрмөлийн үеийн эртний хөхтөн амьтдын хувьсал хөгжил, ангилалзүй,
тафономитой холбоотой судалгаа, мэдээлэл цуглуулж Монгол орноос олддог эртний
сээр нуруутны цогц мэдээллийн санг үүсгэх үндсэн зорилготой. Тус салбарын
судалгааны үндсэн чиглэлд үлэг гүрвэл болон эртний мөлхөгчид, эртний хөхтөн
амьтдын ясны морфологийн болон гистологийн судалгааны чиглэлээр судалгаа
гүйцэтгэдэг.
Судалгааны чиглэлүүдийг нарийвчлан дурьдваас:
1. Махан
идэшт үлэг гүрвэлийн төрөл зүйлүүдийн хувьсал хөгжлийн чиг хандлага, амьдрах
орчноос хамаарсан ясны хэлбэр дүрсийн өөрчлөлтийн судалгаа
2. Түрүү
болон хожуу цэрдийн цаг үед амьдарч байсан орнитоподын бүлгийн үлэг гүрвэлийн
ангилалзүй, анатомийн өөрчлөлтийн судалгаа
3. Түрүү
цэрдийн үеийн өвсөн идэшт үлэг гүрвэлүүдийн орчин болон анатомийн өөрчлөлт,
хөгжил зэргийн макро болон микро түвшний судалгаа
4. Эртний
гүрвэлийн ангилалзүй болон тархалт, төрөл зүйлүүдийн өөрчлөлтүүдийн динамикийн судалгаа
5. Олигицений
үеийн туулай хэлбэртний төрөл зүйлүүдийн тархалт, популяцийн динамик
Бэлэн болсон
дээжийг тээвэрлэлтэд бэлтгэж байгаа нь.