Нийтлэсэн
Эртний ургамал, амьтны сан хөмрөг, эртний ургамал, амьтны техник боловсруулалтын лаборатори, хэв хуулбарын лаборатори, палеонтологийн үзэсгэлэн гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус салбарын эрхлэгчээр магистр С.Өлзийцэрэн ажиллаж байгаа бөгөөд магистр 2, бакалавр 3 нийт 15 ажилтантай.
Салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн
Шим ертөнцийн түүхийн үнэт мэдээлэл агуулсан, эртний ургамал, амьтны үлдвэр хэсгүүд, тэдгээрийн ор мөр нь олон саяас хэдэн арван мянган жилийн насжилттай байдаг учир шинжлэх ухааны судалгаанд бэлтгэх, танин мэдэхүйн эргэлтэд оруулахын тулд боловсруулах, сэргээх засварлах, аюулгүй хадгалах, зохистой ашиглах зайлшгүй шаардлагатай байдаг.
1. Монгол нутгаас олдсон эртний ургамал, амьтны үлдвэр хэсгүүд нь түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл бөгөөд хосгүй үнэт, үнэт зэрэглэлтэй олдворуудыг аюулгүй хадгалах, бүртгэл мэдээллийн санг хөтөлж бүртгэн баримтжуулах, судалгаа, танин мэдэхүйн эргэлтэд оруулан зохистой ашиглах явцад бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэгтэй эртний ургамал, амьтны сан хөмрөгт магистр С.Өлзийцэрэн, Н.Цэцэгжаргал нар,
2. Палеонтологийн хайгуул, малтлагаар олборлосон, судалгааны анхдагч материал болох эх олдворуудыг судалгаанд бэлтгэн техник боловсруулалт хийж бэлэн болсон олдворуудыг сан хөмрөгт хүлээлгэн өгдөг техник боловсруулалтын лабораторид ЭШТуА, ахлах препаратор Ч.Баярдорж, ЭШТуА, препаратор Ч.Отгонжаргал, Э.Очиржанцан, Д.Энхбат, Г.Баяр, Б.Эрдэнэхуяг, Д.Жаргалсайхан, Д.Батжав нар,
3. Эртний сээр нуруутан амьтны ховор олдвороос хэв авч хуулбар хийдэг хэв хуулбарын лабораторид ЭШТуА, препаратор Б.Отгонбат, Б.Бямбацогт, Ө.Болортунгалаг нар
4. Палеонтологийн хүрээлэнгийн олон жилийн судалгааны дүнд бий болгосон академик мэдлэг, нээлт, ололтуудыг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан, танин мэдэхүйн мэдлэг түгээх үүрэгтэй палеонтологийн үзэсгэлэнд үзмэр харагч Б.Уранчимэг, С.Гантуяа нар ажиллаж байна.
Палеонтологийн олдворт техник боловсруулалт хийж байна.
Сан хөмрөгч Н.Цэцэгжаргал, препаратор Б.Отгонбат нар үзмэр дэглэж байгаа нь.
Палеонтологийн олдвороос хэв авч байгаа байдал.