ШИНЖЛЭХ УХААНЫГ СУРТАЛЧИЛАХ “ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЕРТӨНЦ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГТ
ШИНЖЛЭХ УХААНЫГ СУРТАЛЧИЛАХ  “ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЕРТӨНЦ” СЭДЭВТ  ӨДӨРЛӨГТ

Шинжлэх Ухааны Академи , Нийслэлийн Боловсролын Газар, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн (ПГХ), Сээр нуруутны палеонтологийн салбарын Эрдэм Шинжилгээний Ажилчид Нийслэлийн 116-р тусгай сургуульд шинжлэх ухааныг сурталчилах “Үлэг Гүрвэлийн Ертөнц” сэдэвт өдөрлөг- ийг зохион байгууллаа. 

Тус өдөрлөгийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд палеонтологийн шинжлэх ухаан болон түүний ач холбогдлыг таниулж Монгол орноос олддог эртний амьтан ургамал, үлэг гүрвэл бусад олдворуудын талаар зөв цэгцтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч түүнтэй холбоотой үзүүлэн материалуудыг барьж тэмтэрч мэдрэх боломжийг олгосон юм.


Бусад мэдээлэл