ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН БНСУ-ЫН ТЭГҮГИЙН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ МУЗЕЙ ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН БНСУ-ЫН ТЭГҮГИЙН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ МУЗЕЙ ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Монгол улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн БНСУ-ын Тэгүгийн Үндэсний Шинжлэх ухааны музей (Deagu National Science Museum) хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг Палеонтологийн хүрээлэн дээр байгуулав. Санамж бичигт Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, БНСУ-ын Тэгүгийн Үндэсний Шинжлэх ухааны музейн Үзэсгэлэнгийн судалгааны товчооны захирал Сан Мин Вүү (Woo Sang Min) нар гарын үсэг зурав. Уг санамж бичиг байгуулах ёслолд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор Б.Сувданцэцэг, ПХ-ийн ЭНБДарга, доктор З.Бадамхатан болон ТҮШУМ-н судалгааны товчоодын захиралууд, судлаачид оролцлоо.


Талууд санамж бичгийн хүрээнд палеонтологийн судалгаа, шинжилгээг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран явуулах, сурталчлах, цаашлаад хамтын судалгаа хийх чиглэлүүдээ тодорхойлж хоёр талын санхүүжилтээр хэрэгжүүлэх, туршлага хуваалцах, бодит хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.



Бусад мэдээлэл
Тендер зарлагдлаа
1 жилийн өмнө