Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны салбарын судлаачид нийслэлийн гурван сургууль дээр нэг цагийн танин мэдэхүйн хичээл хийлээ. Тус хичээлээр хүүхдүүдэд үлэг гүрвэл гэж юу болох, ямар төрлүүд байдаг, тэдгээрийн хадгалагдаж үлдсэн мөр зэргийн талаар сонирхолтой мэдээлэл танилцуулав. Энэхүү сургалт нь Нийслэлийн Боловсролын Газар болон Шинжлэх Ухааны Академитэй хамтарсан, дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан цуврал сургалт лекцүүдийн хүрээнд зохион байгуулагдсан юм.