ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Ууганцэцэг нь Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Сургууль /University of Science and Technology of China (USTC)/ -д ӨМНӨД МОНГОЛЫН ИНДЭРТ ФОРМАЦЫН КОНОДОНТЫН БИОСТРАТИГРАФИ БА МОНГОЛ ОРНЫ ДЕВОНЫ БИОСТРАТИГРАФИЙН ТОЙМ /CONODONT BIOSTRATIGRAPHY OF THE INDERT FORMATION IN SOUTHERN MONGOLIA AND REVIEW OF DEVONIAN BIOSTRATIGRAPHY IN MONGOLIA/ сэдвээр докторын зэргээ амжилттай хамгаалан Наньжины Геологи, Палеонтологийн хүрээлэнгийн анхны Монгол доктор боллоо.
Доктор Ууганцэцэгт ажлын хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.