Тендер зарлагдлаа
Тендер зарлагдлаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн

ü Орчны цэвэрлэгээний үйлчилгээ, дуудлагын хороо, сантехникийн үзлэг зэрэг үйлчилгээний ажил гүйцэтгүүлэх

ü Олдворын гурван хэмжээст дүрсийг загварчлах лазер сканер худалдан авах

üӨрөөнүүдийн дээврийн дотор дулаалга, засварын ажил гүйцэтгүүлэх тендерийг зарлан зохион байгуулахаар үнэлгээний хороо байгуулан ажиллахаар боллоо.

Тус тендерүүдийг зохион байгуулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.

Үнэлгээний хорооны дарга:

Г. Алтаншагай        Палеонтологийн хүрээлэнгийн микропалеонтологийн салбарын эрхлэгч

Нарийн бичгийн дарга:

Ж. Батсүх               Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан

Гишүүд:      Т. Мягмарсүрэн       Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн референт

Н. Батжаргал          Худалдан авах үйл ажиллагааны хөтөч ТББ-ын тэргүүн

П. Гантулга             Худалдан Авах үйл ажиллагааны хөтөч ТББ-ын гишүүн

Дээрх ажлын  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу шуурхай зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга (Г.Алтаншагай) -д даатгасугай.

                                                                                                                                                                                                                                                              Захирал доктор: Х.Цогтбаатар


Бусад мэдээлэл