БНХАУ-ийн
Хонгконгийн засаг захиргааны тусгай бүс байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан
Хонконгийн шинжлэх ухааны музейгээс "Үлэг гүрвэлийн алтан үе"-ийн
хамгийн гайхамшигтай найман үзмэрийг анх удаа хамтад нь харуулсан үлэг
гүрвэлийн үзэсгэлэн толилууллаа. Дэлхийн улс орнуудаас зөвхөн найман
үзмэр сонгосноос Монголоос олдсон ноцолдож байгаад зууралдан хадгалагдсан
2 үлэг гүрвэл (fighting dinosaurs)- ийн олдвор голлох үзмэрийн нэг байлаа.