Палеонтологийн хүрээлэн судалгаа шинжилгээний үр дүнд гаргасан шинэлэг мэдлэгийг "ШИНЖЛЭХ УХААН ТАНИН МЭДЭХҮЙН МЭДЭЭЛЭЛ БОЛГОН ТҮГЭЭХ" үйл ажиллагааг шат дараалалтайгаар байнга зохион байгуулж байна. 2023 оны 2 дугаар сард Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн биологийн ангийн сурагчид, 3 дугаар сард Нийслэлийн Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 7-р ангийн сурагчид Палеонтологийн хүрээлэнд хүрэлцэн ирж ховор содон олдвор цуглуулгатай танилцан, эртний амьтны олдворыг хадгалагдсан чулуулгаас нь салгах техник боловсруулалтын явц, олдворын сэргээн засварлалт зэрэгтэй газар дээр нь танилцан судлаачдаас палеонтологийн талаар суурь мэдлэг, мэдээллийг олж авлаа. Цаашид энэ талаар сургалт танилцуулга хүлээн авах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй бөгөөд урьдчилан захиалж, цаг авсан байх шаардлагатай.