Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2023" XIII удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн 2023 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Корпорэйт конвеншн төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, ажилчид идэвхтэй оролцсон ба судлаач доктор Л. Уранбилэг, С. Пүрэвсүрэн, Ж. Батсүх, Б. Цэрэнбат, Л. Жаргал, Ж. Сүх-очир нар “Алаг тогоогын нүүрстэй ордын хойд Элдэвийн хэсгийн нүүрстэй хурдсын давхарга зүйн судалгааны үр дүнгээс” ханын илтгэлийн төрөлд 3-р байр, Палеозоологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э. Зориг “Монгол орны палеозойн нугаламтан амьтад” зэрэг сэдвээр ханын илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцлоо.