Монгол - Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Шинжлэх ухааны хөтөлбөр”-ийг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн , Шведийн Байгалийн Түүхийн Музей хамтран зохион байгуулж байна.
Монгол - Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Шинжлэх ухааны хөтөлбөр”-ийг  ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн , Шведийн Байгалийн Түүхийн Музей хамтран зохион байгуулж байна.

Монгол - Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан Соёлын өдрүүд 10 сарын 28-31-ны хооронд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү Соёлын өдрүүдийн арга хэмжээний нэг хэсэг болох “Шинжлэх ухааны хөтөлбөр”-ийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дэмжлэгтэйгээр ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн (ПХ), Шведийн Байгалийн Түүхийн Музей (БТМ) хамтран зохион байгуулж байна. 

2017 оноос эхлэн ШУА-ийн ПХ, Шведийн БТМ хооронд хамтарсан судалгаа явуулах гэрээ байгуулан 2017, 2018 онд Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Шарга, Баян-Уул сумдын нутаг Хасагт Хайрханы нуруунд, 2019 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эгийн голын эрэг, Хатгал тосгон, Хөвсгөл нуурын баруун эрэг Хэсэн голын хавцал зэрэг урьдкембри-кембри (660-542 сая жил)-ийн настай олдворт газруудад судалгааны ажлыг гүйцэтгэв. Энэ судалгааны ажлын хүрээнд Монгол орон дахь урьдкембри-кембрийн хил заагийг Жижиг хавтаст амьтад (Small Shelly Fossils-SSFs)-ын үлдвэр болон изотопийн шинжилгээгээр насыг нарийвчлах, манай гарагийн хамгийн эртний амьд организмын амьдралын орчин, тухайн цаг үеийн уур амьсгалыг тогтоох зорилготой судалгааг хийж ирсэн. 

Мөн энэхүү хамтарсан ажлын хүрээнд 2 залуу судлаач Шведийн талын хөрөнгөөр 2019 оны 3-5 сарын хооронд Шведийн БТМ-д зочилж өөрсдийн дээж материалыг орчин үеийн багаж, тоног төхөөрөмж дээр боловсруулах арга ажиллагаанд суралцсан байна.  

Өнөөдрийн болж буй хуралд Шведийн талаас Шведийн БТМ-н Палеобиологийн салбарын эрхлэгч, Шведийн Эзэн Хааны Академийн гишүүн, доктор, профессор Виви Ваяда (Vivi Vajda), судлаач, доктор Кристиан Сковстед (Christian Skovsted), судлаач, доктор Тимофи Тоффер (Timophy Topper), Монголын талаас ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, академич Р.Барсболд, доктор Д.Доржнамжаа нар оролцож, олон нийтэд уг хамтын ажиллагааны талаар танилцуулж байна. 


Бусад мэдээлэл