Монгол нутаг дах эртний шим ертөнцийн судалгааны дүнд бий болсон Дөрөвдөгч галавын буюу мөстлөгийн үеийн амьтад болох савагт хирс, арслан заан, одос үхрийн олдвор цуглуулга, үлэг гүрвэлийн олдвороос бүрдсэн түр үзэсгэлэн нь олон нийтэд шинжлэх ухааны үр дүнг танилцуулах, Дундговь аймгийн иргэд болон аялагч жуулчдын мэдлэг, оюунд нь хувь нэмэр оруулах, эртний шим ертөнцийн судалгаа шинжилгээний ажлыг орон нутагт сурталчлах зорилготойгоор ШУА-ийн Палеонтологи геологийн хүрээлэн, Дундговь аймгийн музей хамтран зохион байгуулж байна.