Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.
Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж Төрийн соёрхол хүртээсэн эрдэмтэд:
Цуврал бүтээлийн ач холбогдол
1. Эдгээр бүтээл нь хамгийн түрүүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологч-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл болж байгаа юм.
2. Энэ бүтээлүүд нь геологи, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ үед гадаад, дотоодын өргөн олон геологчидын эрэлт хэрэгцээг ямар нэгэн хэмжээгээр хангахад чиглэгдсэн.
3. Их, дээд сургууль ба коллежид геологи, эрдэс баялгийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад үндэсний хэл дээр бичигдсэн сурах бичиг ховорхон байгаа энэ үед гарын авлага, лавлах материал болж байна.
4. Өөрийн орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын нөөцийг нэгэн цаг үеэр тасалбар болгон нэгтгэнэ гэдэг бол ганцхан улс дотооддоо улс орныхоо болон аймаг орон нутгийн хөгжлийг түргэсгээд зогсохгүй улмаар дэлхий дахинд өөрийн орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулахад онцгой чухал ач холбогдолтой юм.