Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662-р төслийн “Аккрецаас коллиз хүртэлх орогены тогтоц ба царцдасын хөгжил” (Orogenic architecture and crustal growth from accretion to collision) сэдэвт 2-р эрдэм шинжилгээний бага хурал, хээрийн экскурс 2019 оны 07 сарын 04-нөөс 10-ний өдрүүдэд Говь-Алтайн аккрецын орогений хэмжээнд зохион байгуулагдана
Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662-р төслийн “Аккрецаас коллиз хүртэлх орогены тогтоц ба царцдасын хөгжил” (Orogenic architecture and crustal growth from accretion to collision) сэдэвт 2-р эрдэм шинжилгээний бага хурал, хээрийн экскурс 2019 оны 07 сарын 04-нөөс 10-ний өдрүүдэд Говь-Алтайн аккрецын орогений хэмжээнд зохион байгуулагдана

2019 онд зохион байгуулах

олон улсын эрдэм шинжилгээний хурлын товч мэдээлэл

Монгол улсад Үндэсний Геологийн Алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662-р төслийн “Аккрецаас коллиз хүртэлх орогены тогтоц ба царцдасын хөгжил” (Orogenic architecture and crustal growth from accretion to collision) сэдэвт 2-р эрдэм шинжилгээний бага хурал, хээрийн экскурс 2019 оны 07 сарын 04-нөөс 10-ний өдрүүдэд Говь-Алтайн аккрецын орогений хэмжээнд зохион байгуулагдана.

Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662-р төсөл нь аккрецийн болон коллизийн ороген бүсийн тогтоц, царцдас үүслийн ялгаатай талуудыг тодруулах, эх газрын царцдасын өсөлтийг тогтоох хагас тоон үзүүлэлтүүдийг ювенил залуу ба эртний царцдасын харилцан оролцоон дээр үндэслэн боловсруулах, орогены үүсэл ба металлогений харилцаа холбоог тогтоох үндсэн зорилготой. Энэхүү судалгаа нь аккрецийн ба коллизийн ороген бүсийн талаар геологийн шинжлэх ухаанд бий болоод байгаа суурь мэдлэгүүдийг өргөжүүлж эдгээр ялгаатай орогенүүдийн хэмжээнд геологийн янз бүрийн чиглэлийн судалгаа явуулж буй судлаачдад хамтран ажиллах, шинэлэг мэдлэг мэдээлэлүүдээ харилцан солилцох, өндөр түвшний өгүүлэл хэвлүүлэх суурь болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

ШУТИС, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Чехийн Геологийн Алба, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, Монголын Геологийн Холбоо, Монголын үйлдвэрлэлийн Геологийн Холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй тус хуралд одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Австрали, Турк зэрэг 14 орны 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцохоор хүсэлтээ ирүүлээд байна.

Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 07 сарын 04-ны өдөр Улаанбаатар хотноо ШУТИС-ын хурлын зааланд явагдах бөгөөд хурлын дараах экскүрс Говь-Алтай аймгийн Бэгэр, Цогт, Чандмана сумдын нутагт, Говь-Алтай аккрецын орогений хэмжээнд зохион байгуулагдана. Тус хээрийн экскүрсийн явцад Монгол орны хамгийн эртний метаморф чулуулгийг агуулсан Байдраг блок, Эрдэнэ уулын офиолит, Их Монгол арк, Хантайшир офиолит, Бороо голын далайн хурдас ба дэрэн лаав, кембрийн архиоциат агуулсан шохойжин, Замтын нурууны эклогит, Цээл метаморф бүрдэл зэрэг 16 цэгийн хэмжээнд геологийн маршрут хийж тэдгээр чулуулаг бүрдлүүдийн талаар сүүлийн үед бий болоод байгаа шинэлэг үр дүнгүүдтэй танилцуулах болно.

 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://igcp662.org.cn/ хуудаснаас харна уу.


Бусад мэдээлэл