ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТОД ДИНОЗАВР ЭКСПО-2019 ҮЗЭСГЭЛЭНД
ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТОД  ДИНОЗАВР ЭКСПО-2019 ҮЗЭСГЭЛЭНД

Сүүлийн 50 жилд үлэг гүрвэл судлалд шинэ онол, санал, санаачлага гаргаж, мэдлэг бүтээсэн улсыг сонгож урисан Динозавр Экспо-2019 үзэсгэлэнд Монгол улс 14 олдвороор оролцсон. Үлэг гүрвэл нь матар болон бусад мөлхөгч шиг хүйтэн цустай, болхи амьтан бус зарим төрөл зүйлээс нь орчин үеийн шувуу үүссэн гэсэн онолыг батлах олдвор манай нутгаас цөөнгүй олдсоноос хамгийн их гайхагдаж байгаа нь үзэсгэлэнгийн гол үзмэр болох “аймшигт гар” гэсэн утгатай Дейнохейрус хэмээх үлээг гүрвэл юм. Хамгийн том биетэй махан идэшт үлэг гүрвэлийн жинхэнэ хэлхээ яснаас бүтэн нэг жилийн турш тусгай технологоор Монголд хуулбарлаж, хуулбарыг нь угсарч үзэсгэлэнд тавилаа.

 Үүнээс гадна шувууны үүсэлтэй холбоотой махан идэшт үлэг гүрвэл Ситапати, хоёр хуруут үлэг гүрвэл Теризинозавриод, нугас хошуут үлэг гүрвэл Завролофын толгой, галуу төст Ансеримимус, Хаан хэмээн нэрийдсэн хос үлэг гүрвэлийн олдвор үзүүлсэн. Уг хүндэтгэлийн арга хэмжээний хүндэт зочноор Монгол улсыг төлөөлөн Япон улсад суугаа элчин сайд Д.Батжаргал, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны соёлын өв хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн, Үндэсний Байгалийн Шинжлэлийн Музейн ерөнхий захирал Ёшихиро Хаяаши (YOSHIHIRO HAYASHI), “Эн Эйч Кей” Группын ерөнхийлөгч Риоичи Уэда (RYOICHI UEDA), Асахи Шимбин сонины ерөнхийлөгч нар уригдан оролцож ноён Ёшихиро Хаяаши, ноён Риоичи Уэда, элчин сайд Д.Батжаргал нар үг хэллээ.Нээлтийн ёслолын дараа ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар “Монголын палеонтологийн судлагааны шинэ нээлтүүд” сэдвээр, Сөүлийн их сургуулийн профессор, доктор Ён Нам Ли “Дейнохейрус үлэг гүрвэлийн судалгаа” сэдвээр, судлаач, доктор Ц.Чинзориг “Монголын тэмээн хяруул маягийн үлэг гүрвэлийн сүүлийн үеийн судлагааны үр дүнгүүд” сэдвээр лекц уншсан нь сонсогчдын сонирхлыг татаж асуулт, хариулт, чөлөөт ярилцлага өрнүүлэв.


Бусад мэдээлэл