"МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018" ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭЭЛЖИТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018" ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭЭЛЖИТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос зохиогддог "Мэдлэгээ хуваалцъя-2018" дөрөв дэх удаагийн семинар 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн 15 цагт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Палеонтологийн лабораторийн хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус семинарт:

ШУА-ийн Палеонтологи геологийн хүрээлэнгийн ЭША, магистрант Д. Шарав “Микропалеонтологи радиалярын судалгаа”

ШУА-ийн Палеонтологи геологийн хүрээлэнгийн ЭША, магистрант Л. Дагва-Очир “Ороген алтны ордын гарал үүсэл” ШУТИС,

Оюу Толгой ХХК-ийн геологич, магистрант Л. Доржбат “Оюу Толгой ордын Ил уурхайн олборлолтын 5-р үе шатны структур, геологийн үнэлгээ”

ХААИС, Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхим, доктор И. Мягмаржав “Бэлчээрийн газрын менежмент, төлөвлөлтийн судалгааны арга зүйн асуудалд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.



Бусад мэдээлэл