Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс “Present Earth Surface Processes and Long-term Environmental Changes in East Eurasia” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 16-р бага хурал-ыг 2019 оны 09-р сарын 16-наас 21-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг анх 2004 онд БНСУ-ын Солонгосын Геосудлал ба эрдэс баялгийн хүрээлэнгээс санаачлан Дайжон хотод зохион байгуулсанаас хойш тасралтгүй 15 дахь удаа Японы Каназава, (2005), БНСУ-ын Сөүл (2006), Хятадын Нанжин (2007), Японы Хакодатэ (2008), Тайваны Тайпей, (2009), БНСУ-ын Чэжү арал (2010), Хятадын Ченгду (2011), Японы Кобэ (2012), Солонгосын Гуанжу (2013), Хятадын Нанжин (2014), Тайваны Тайпей (2015), Японы Окинава (2016) арал болон ОХУ-ын Новосибирск (2017), БНСУ-ын Бусан (2018) хотуудад тус тус хуралдсаар ирсэн.
Хурлын зорилго:
Зүүн Евразийн бүс нутгийн уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт, өнөөгийн газрын гадаргын үйл явцын хүрээнд Дөрөвдөгчийн геологи, седиментологи, газарзүй, геоморфологи болон орчин үед тулгамдаж байгаа байгаль орчны асуудлаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны чиглэлийг шинэ шатанд гаргахад оршино.
Хурлын ач холбогдол:
Орчин үед тулгамдаж байгаа томоохон асуудлын нэг нь Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтөд юм. Уур амьсгалын системийн бүрэлдэхүүнд гарч буй томоохон хэмжээний өөрчлөлтөд хүн төрөлхтөний болон техник технологийн хүчин зүйлс ихээр нөлөөлөх болсонтой холбогдуулан уур амьсгалын өөрчлөлтийн байгалийн зүй тогтлыг илрүүлэх, тэдгээрийн давтамж, далайц болон улмаар ирээдүйн төлөв байдлыг урьдчилсан тогтоох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Уг хурлыг зохион байгуулсанаар энэ чиглэлээр бий болсон шинэ өгөгдөлүүд, мэдээлэлүүдийг харилцан солилцох цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой болно.
Уг олон улсын хуралд гадаадын 40 орчим төлөөлөгчид оролцох бөгөөд 2 өдөр Улаанбаатар хотод хуралдаж, хурлын дараа УБ-Төв аймаг-Өвөрхангай Архангай аймгийн нутгуудаар хээрийн экскурс хийх юм. Эртний нийслэл Хархорум хот, Монголын анхны буддын шашны хийд Эрдэнэзуу, тэдгээртэй холбоотой олдворуудыг харуулсан музей үзэх, тал нутгийн өнчин чулуун цохио Тайхар чулуу, хамгийн сүүлд унтарсан галт уулын чулуу Хоргын тогоо болон дөрөвдөгчийн үеийн хурдас бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой Тэрхийн цагаан нуур зэрэг газруудаар 3 өдөр хээрийн экскурсыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://eeiw2019.ipg.mn/