“ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018” ҮЗЭСГЭЛЭН
“ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018” ҮЗЭСГЭЛЭН

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг 5-р сарын  7-13-ны хооронд зохион байгуулагдав.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох нийт долоон чиглэлийн 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөсөний дотроос ШУА-ийн Палеонтологи, Геологийн Хүрээлэнгийн сээр нуруутны лаборатори, ииновацын салбараас нийгэм, соёлын инновацийн төрөлд эртний сээр нуруутан амьтдын төлөөлөл болох өвсөн идэшт, эвэрт үлэг гүрвэл протоцетопсын хэлхээ яснаас хэв хуулбар авч шинээр хэлхэж бий болгосон олдворын дээжисээр үзэсгэлэнд оролцож танилцуулга хийв.

Тус арга хэмжээний бэлтгэл ажлыг 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн бэлтгэсэн бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар байгууллагын захирал, инновацийн төслийн удирдагч, доктор Х. Цогтбаатар, ЭШАжилтан, инновацийн төслийн зохицуулагч Б. Майнбаяр, техник боловсруулагч, туслах ажилчин Ч. Баярдорж, Б. Отгонбат, Б. Баябацогт, Япон услын Канна аймгийн Гоби суппортс ХХК-ийн захарал Такахаши Исао болон бусад хүмүүсийн тусламж дэмжлэг, оролцоотойгоор Өмнөговь аймгийн Булган сумын нутагт байх Төгрөрийн ширээгийн олдворт газраас 1993 онд олдсон 85%-ийн бүрдэлтэй хэлхээ яснаас хэв хуулбар авч марчендайсын журмаар нэгийг харьцах нэг хувийг хийж, угсрах ажлыг гүйцэтгэж үзэсгэлэнд оролцов.










Зураг 1. Үлэг гүрвэлийн загвар, хэв маяг, хэлбэр зэргийг тодорхойлж дараагаар нь төмөр карказ буюу яс тогтоох раммыг бэлтгэж угсрах үйл явц

Тус үзэсглэнгийн онцлог нь инновацийн талаарх хязгаарлагдмал ойлголтыг өөрчлөх үүднээс мэдээллийн технологи, нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжийг олон нийтэд олгож  түүнчлэн энэ үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттай яаж нэвтрүүлэх талаар маркетингийн зөвлөгөөг өгч их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төрийн болон бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч буйгаараа онцлогтой юм.



Бусад мэдээлэл